Sunday, May 15, 2011

Үйлдлийн системийн хөдөлгөөнт үзүүлбэрүүд (2010-2011 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутнуудын нэмэлт онооны ажил)

1. Диск төлөвлөлтийн алгоритм: Хайлтын хугацаа хамгийн бага
2. Процессын синхрончлол: Үйлдвэрлэгч, Хэрэглэгчийн асуудал
3. Процессын төлвүүд
4. Диск төлөвлөлтийн алгоритм: Самналт
5. Логик болон физик санах ойн хуудаслалтын загвар
6. Виртуал санах ой
7. Байрлуулалтын регистр ашигласан динамик байрлуулалт
8. Процесс төлөвлөлт: Хамгийн богино процесс
9. Хуудас солилтын алгоритм: Хоёр дахь боломжийн алгоритм
10. 32 байтын санах ойг 4 байтаар хуудаслах жишээ
11. Хуудас солилтын алгоритм: Оновчтой алгоритм
12. Хоёр түвшинт хуудаслалт
13. Сегментчлэлийн техник хангамж
14. Бодлого солилт (context switch)
15. Хуудаслалтын техник хангамж
16. Тасалдлаар удирдагдах оролт/гаралт
17. Оролт гаралтын хүсэлтийн амьдралын цикл
18. Диск төлөвлөлтийн алгоритмууд: Эхэнд ирсэн нь эхэнд үйлчлүүлэх (FIFO)
19. Түгжрэл: Нөөц хуваарилалтын граф
20. Олон блоктой санах ойн хуваарилалт
21. Хуудас солилтын алгоритмууд: Хандаагүй хамгийн удсан (LRU)

Saturday, May 14, 2011

А.Жаргалсайхан багшийн оюутнуудын 70 оноо

Доорх "70 оноо" гэсэн товчин дээр дарна уу.

Tuesday, May 10, 2011

СОРИЛ 2 - ДҮН


Шинэ хуудсанд үзэх

Баасан-6 лабораторын группын оюутнуудын 70 оноо

5 дахь өдрөөс өмнө орхигдсон оноо байвал ирж хэлнэ үү. 5 дахь өдөр баазад оруулснаас хойш өөрчлөгдөх боломжгүйг сайтар анхаарна уу.

Т.Золбоо багшийн 2-3, 2-4 цагууд дээр суудаг оюутнуудын дүн

2-3, 2-4 цагууд дээр суудаг оюутнууд доорх хаягаар орж явцын оноогоо шалгаж байна уу.

https://spreadsheets.google.com/ccc?key=0ArVDWpIGeJosdDM3WEJRU3E2TmNjRV9MNkUzUWx4V3c&hl=en&authkey=CNagrNUB

Monday, May 9, 2011

Дадлага

Интерактив компанид дадлага хийх сонирхолтой оюутнууд дүнгийн хуудсаа авчирч үзүүлнэ үү.

Баасан-6 лабораторын группын оюутнуудын Сорил - 2-оос бусад оноо

Орхигдож гээгдсэн оноо байвал Баасан гаригаас өмнө ирж хэлнэ үү. Баасан гаригт дүнг баазад оруулах тул цаашид өөрчлөгдөх боломжгүй болно.

Friday, May 6, 2011

СОРИЛ 2 - Анги Хуваарилалт


1 давхрын зарлалын самбарт бас наасан.[pdf] | [xlsШинэ хуудсанд үзэх

Wednesday, May 4, 2011

Баасан-6 лабораторын группын оюутнуудын эхний дөрвөн лаб, бие даалтын дүн

Нэмэлт онооны ажлаа үзүүлэх оюутнуудын цаг

Нийт 33 баг байгаа тул 16-р долоо хоногийн 4-1, 5-5 лекцийн цагууд дээр үзүүлнэ. Энэ хоёр лекцийн цагийн аль цаг дээр үзүүлэхээ энд дарж үзнэ үү.

Wednesday, April 27, 2011

Сорил №2

Сорил 2-ыг 15-р долоо хоногийн Бүтэн сайн өдөр буюу 2011 оны 5 сарын 8-ны 10.00 цагаас 130, 205, 206 ангиудад цаасаар авна.
Анги хуваарилалтыг удахгүй гаргана.
Сорилыг дахин авах боломжгүй тул хоцролгүй ирж өгнө үү.

Tuesday, April 19, 2011

Бие даалтын ажил №3 Жишээ

Үлгэр жишээ бие даалт энд дарж үзнэ үү.

Группын багш: Т.Золбоо /D.SW63/
Гүйцэтгэсэн оюутан: Б.Нансалмаа /D.SW09D002/

Monday, April 18, 2011

Бие даалтын ажил №5

Хугацаа: 2 долоо хоног

Гүйцэтгэх хэлбэр: Word-ийн файл хэлбэрээр хийж мэйлээр явуулна.

(ВАРИАНТУУД ӨӨРЧЛӨГДСӨН ТУЛ ДАХИН ХАРНА УУ 2011-04-19)

Энэ бие даалтын ажил нь Operating system concepts (7 дахь хэвлэл) номын 10, 11, 12-р бүлгүүдтэй холбоотой (зургууд нь үг бүлгүүдэд байгаа ба асуултууд нь тусдаа файлд байгаа). Бие даалт дараах хоёр хэсгээс тогтоно:

1. Асуултанд хариулах. Өмнөх ажил дээр хариуг ихэнх оюутнууд интернетээс олсон байсан тул энэ удаад хариултыг хамт өглөө(татаж авах холбоосыг оруулав: 10-р бүлэг, 11-р бүлэг, 12-р бүлэг. Эдгээр файлууд дотор асуулт болон хариултууд байгаа). Гол нь орчуулах явцад өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. Асуултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо, хариултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо өгнө.

2. Зураг тайлбарлах. Өөрт оногдсон зургийг болон уг зургийн тухай өгүүлсэн догол мөрийг олж орчуулна. Энэ хэсэгт Operating system concepts (7 дахь хэвлэл) номыг баруун талын багананд байгаа Ном гэсэн хэсгээс олж татаж хэрэглэнэ.
Зураг орчуулна гэдэг нь зураг дээр байгаа үгсийг ч монгол болгоно гэсэн үг юм.
Догол мөр гэдэг нь эхний мөр нь урдаа нэлээн их хоосон зайтай байх хэсэг текстийг хэлнэ. Дотроо "Figure ?.??" гэсэн үгтэй догол мөрийг орчуулна (?.?? гэдэг нь оногдсон зургийн дугаар). Зургаа зөв орчуулж, тайлбарлавал 1 оноо, догол мөрөнд нэг оноо өгнө.

Буруу хийсэн ажлыг засуулахаар буцаана. Иймд эртнээс үзүүлнэ үү.
Мэйл явуулаад өөрөө ирээгүй бол оноо өгөхгүй.

Вариант:

Лабораторын ажил №5

Зааврыг энд дарж үзнэ үү.
Эцсийн хугацаа 15-р долоо хоногийн харгалзах лабораторын цаг.

Sunday, April 17, 2011

Бие даалтын ажил №3 Жишээ

Үлгэр жишээ бие даалт энд дарж үзнэ үү.

Группын багш: Ж.Золжаргал /D.SW64/
Гүйцэтгэсэн оюутан: Л.Мөнхдэмбэрэл /D.SW09D017/

CS207 хичээлийн нэмэлт онооны ажлын сэдвүүд

Нэмэлт онооны ажил дээр үйлдлийн системүүдэд ашиглагддаг механизмуудыг үзүүлсэн хөдөлгөөнт үзүүлбэр (java applet, flash animation болон бусад хэлбэрээр) бэлдэнэ. Үзүүлбэрүүд нь англи хэл дээр бэлэн байгаа ба ажлын гол зорилго нь тэдгээрийг ойлгож монгол хэл дээр дуурайлган хийхэд оршино.
Сэдэв бүрийг гурван оюутантай багууд авч хийх ба амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд багийн гишүүн бүрт 10 хүртлэх нэмэлт оноо өгнө. Сэдэв сонгох хугацаа нь 13-р долоо хоног. Үүнээс хойш сэдэв үлдсэн байсан ч сонгуулах боломжгүй.
Сэдэв сонгох баг нь 200 тоот өрөөнд хичээлийн бус цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, англи үзүүлбэрийн ажиллагааг бүрэн ойлгосон гэдгээ харуулах ёстой.
Ажлыг 16-р долоо хоногийн лекцийн цагуудаас өмнө гүйцэтгэж дууссан байх ба үзүүлэх үед багийн гурван гишүүн бүгд оролцоно.
Энд дарж сэдвүүдийг үзнэ үү.

Thursday, April 14, 2011

Бие даалтын ажил №4 Жишээ

CS207-ҮЙЛДЛИЙН СИСТЕМ
Үлгэр жишээ Бие Даалт 4
Группын багш: А.Жаргалсайхан /D.SW53/
Гүйцэтгэсэн оюутан: Б.Дамбаасүрэн /D.HW08D224/

Бие даалтын ажил №3 Жишээ

CS207-ҮЙЛДЛИЙН СИСТЕМ
Үлгэр жишээ Бие Даалт 3
Группын багш: А.Жаргалсайхан /D.SW53/
Гүйцэтгэсэн оюутан: Д.Дөлгөөн  /D.HW08D201/ updated

Wednesday, April 13, 2011

Бие даалтын ажил №3 Жишээ

Энд дарж үзнэ үү. Хичээл орж байгаа бусад багш нар мөн өөрийн оюутнуудын бие даалтаас хамгийн сайн нэг нэг вариантыг сонгон авч, өөрийн засварыг оруулаад уг блог дээр энэ долоо хоногт тавих болно.