Monday, April 18, 2011

Бие даалтын ажил №5

Хугацаа: 2 долоо хоног

Гүйцэтгэх хэлбэр: Word-ийн файл хэлбэрээр хийж мэйлээр явуулна.

(ВАРИАНТУУД ӨӨРЧЛӨГДСӨН ТУЛ ДАХИН ХАРНА УУ 2011-04-19)

Энэ бие даалтын ажил нь Operating system concepts (7 дахь хэвлэл) номын 10, 11, 12-р бүлгүүдтэй холбоотой (зургууд нь үг бүлгүүдэд байгаа ба асуултууд нь тусдаа файлд байгаа). Бие даалт дараах хоёр хэсгээс тогтоно:

1. Асуултанд хариулах. Өмнөх ажил дээр хариуг ихэнх оюутнууд интернетээс олсон байсан тул энэ удаад хариултыг хамт өглөө(татаж авах холбоосыг оруулав: 10-р бүлэг, 11-р бүлэг, 12-р бүлэг. Эдгээр файлууд дотор асуулт болон хариултууд байгаа). Гол нь орчуулах явцад өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. Асуултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо, хариултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо өгнө.

2. Зураг тайлбарлах. Өөрт оногдсон зургийг болон уг зургийн тухай өгүүлсэн догол мөрийг олж орчуулна. Энэ хэсэгт Operating system concepts (7 дахь хэвлэл) номыг баруун талын багананд байгаа Ном гэсэн хэсгээс олж татаж хэрэглэнэ.
Зураг орчуулна гэдэг нь зураг дээр байгаа үгсийг ч монгол болгоно гэсэн үг юм.
Догол мөр гэдэг нь эхний мөр нь урдаа нэлээн их хоосон зайтай байх хэсэг текстийг хэлнэ. Дотроо "Figure ?.??" гэсэн үгтэй догол мөрийг орчуулна (?.?? гэдэг нь оногдсон зургийн дугаар). Зургаа зөв орчуулж, тайлбарлавал 1 оноо, догол мөрөнд нэг оноо өгнө.

Буруу хийсэн ажлыг засуулахаар буцаана. Иймд эртнээс үзүүлнэ үү.
Мэйл явуулаад өөрөө ирээгүй бол оноо өгөхгүй.

Вариант:

No comments:

Post a Comment