Wednesday, March 30, 2011

Сорил №1-ийн дүн



Сорил №1-ийн дүнгийн талаар асуудал гарвал 4 сарын 8-ны дотор буюу 11-р долоо хоног дуусахаас өмнө зассан багш дээрээсээ материалаа олж шийдүүлнэ.
Үүнээс хойш шийдэх боломжгүй.
(дүн хувилалтыг өөрчилсөн тул дүнгээ дахин харна уу)

Sunday, March 27, 2011

Бие даалтын ажил №4

Хугацаа: 2 долоо хоног

Гүйцэтгэх хэлбэр: Word-ийн файл хэлбэрээр хийж мэйлээр явуулна.

Энэ бие даалтын ажил нь Operating system concepts (7 дахь хэвлэл) номын 8, 9-р бүлгүүдтэй холбоотой. Бие даалт дараах хоёр хэсгээс тогтоно:

1. Асуултанд хариулах. Өмнөх ажил дээр хариуг ихэнх оюутнууд интернетээс олсон байсан тул энэ удаад хариултыг хамт өглөө(татаж авах холбоосыг оруулав: 8-р бүлэг, 9-р бүлэг. Эдгээр файлууд дотор асуулт болон хариултууд байгаа). Гол нь орчуулах явцад өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. Асуултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо, хариултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо өгнө.

2. Зураг тайлбарлах. Өөрт оногдсон зургийг болон уг зургийн тухай өгүүлсэн догол мөрийг олж орчуулна. Энэ хэсэгт Operating system concepts (7 дахь хэвлэл) номыг баруун талын багананд байгаа Ном гэсэн хэсгээс олж татаж хэрэглэнэ.
Зураг орчуулна гэдэг нь зураг дээр байгаа үгсийг ч монгол болгоно гэсэн үг юм.
Догол мөр гэдэг нь эхний мөр нь урдаа нэлээн их хоосон зайтай байх хэсэг текстийг хэлнэ. Дотроо "Figure ?.??" гэсэн үгтэй догол мөрийг орчуулна (?.?? гэдэг нь оногдсон зургийн дугаар). Зургаа зөв орчуулж, тайлбарлавал 1 оноо, догол мөрөнд нэг оноо өгнө.

Буруу хийсэн ажлыг засуулахаар буцаана. Иймд эртнээс үзүүлнэ үү.
Мэйл явуулаад өөрөө ирээгүй бол оноо өгөхгүй.

Вариант:

Лабораторын ажил №4

Хугацаа: 2 долоо хоног

Зааврыг энд дарж үзнэ үү.

Thursday, March 24, 2011

Алгоритмуудын хөдөлгөөнт тайлбарууд

Энд дарж англи тайлбартай, хөдөлгөөнт тайлбаруудыг үзнэ үү.

Сорил №1-ийн асуултуудтай сайт

Энд дарж орно уу. Уг онлайн тестийг бие дааж олон дахин өгвөл Сорил 1-ийн бэлтгэл болно.

Monday, March 14, 2011

Сорил №1

Сорил №1-ийг 9-р долоо хоног буюу дараагийн долоо хоногт, бүтэн сайн өдөр буюу 2011 оны 3 сарын 27-ны 10.00 цагаас 130, 205, 206 тоот ангиудад авна.
Анги хуваарилалтыг удахгүй энэ блог дээр гаргана.

DEV C++ дээр Pthread ашиглах

Лаб3-ын ажил хийхэд туслах үүднээс DEV C++ дээр Pthread ашиглахад шаардлагатай санг оруулж ирэх зааварыг доорх холбоос дээр дарж үзнэ үү.

http://people.bath.ac.uk/abscjkw/ComputerPrograms/DevCpp/DevCppOpenGL.html

Sunday, March 13, 2011

Бие даалтын ажил №3

Хугацаа: 2 долоо хоног

Гүйцэтгэх хэлбэр: Word-ийн файл хэлбэрээр хийж мэйлээр явуулна.

Энэ бие даалтын ажил нь Operating system concepts (7 дахь хэвлэл) номын 3, 4, 6, 7-р бүлгүүдтэй холбоотой. Бие даалт дараах хоёр хэсгээс тогтоно:

1. Асуултанд хариулах. Өмнөх ажил дээр хариуг ихэнх оюутнууд интернетээс олсон байсан тул энэ удаад хариултыг хамт өглөө(татаж авах холбоосыг нэмж оруулав: 3-р бүлэг, 4-р бүлэг, 6-р бүлэг, 7-р бүлэг. Эдгээр файлууд дотор асуулт болон хариултууд байгаа). Гол нь орчуулах явцад өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. Асуултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо, хариултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо өгнө.

2. Зураг тайлбарлах. Өөрт оногдсон зургийг болон уг зургийн тухай өгүүлсэн догол мөрийг олж орчуулна.
Зураг орчуулна гэдэг нь зураг дээр байгаа үгсийг ч монгол болгоно гэсэн үг юм.
Догол мөр гэдэг нь эхний мөр нь урдаа нэлээн их хоосон зайтай байх хэсэг текстийг хэлнэ. Дотроо "Figure ?.??" гэсэн үгтэй догол мөрийг орчуулна (?.?? гэдэг нь оногдсон зургийн дугаар). Зургаа зөв орчуулж, тайлбарлавал 1 оноо, догол мөрөнд нэг оноо өгнө.

Буруу хийсэн ажлыг засуулахаар буцаана. Иймд эртнээс үзүүлнэ үү.
Мэйл явуулаад өөрөө ирээгүй бол оноо өгөхгүй.

Вариант:

Friday, March 11, 2011

Ж.Золжаргал багшийн оюутнуудын явцын дүн

Өөрсдийн дүнгээ үзээд оноо дутуу гэж үзвэл 2011-03-16 дотор ирж асуудлаа шийдүүлнэ үү.

Доорх холбоос дээр дарж оноогоо үзнэ.
https://spreadsheets.google.com/pub?hl=en&hl=en&key=0Agy8N34zEKcudDdVRW9NS0RFSWhsS0psNndDTDZmZFE&output=html

Thursday, March 10, 2011

Сорил №1

Энэ долоо хоногт авч амжихгүй. Дараа долоо хоногоос авах байх. Вэб дээр зар гарна.

Лекцийн ирц

Лекцийн ирц бага байгаа гэж анхааруулга аваад байгаа тул түүнийг дээшлүүлэхийн тулд дараах арга хэмжээг авна:

1. Лекц дээр ирц бүртгэнэ. Энэ ирцийг сүүлд нь элдвийн нэмэлт оноон дээр ямар ч байдлаар ашиглаж болно.
2. Лекц дээр IT-ийн инженерийн суурь шалгалтуудын асуултнаас оруулж, зөв хариулсан оюутанд нэмэлт тодорхой оноог өгнө.

Лекцийг PDF-ээр татаж аваад ч арзайгаад байгаа оюутнуудад

1. Arial Mon фонтын 4 файлыг татаж авч windows\fonts хавтас руу хуулна.
2. Лекцээ PPT-ээр татан авна.
3. Powerpoint програмын replace font командаар фонтыг Arial -> Arial mon болгож сольно.

Saturday, March 5, 2011

Бие даалтын ажил №1-ийн дүн (А. Хүдэр)



Бие даалт №1-ийн дүнг нэмж оруулав.

Tuesday, March 1, 2011

Лабораторын ажил №1-ийн дүн (А. Хүдэр)



Бусад багш нар мөн ийм байдлаар дүнгээ тавина уу.