Хугацаа: 2 долоо хоног
Гүйцэтгэх хэлбэр: Word-ийн файл хэлбэрээр хийж мэйлээр явуулна.
Энэ бие даалтын ажил нь Operating system concepts (7 дахь хэвлэл) номын 3, 4, 6, 7-р бүлгүүдтэй холбоотой. Бие даалт дараах хоёр хэсгээс тогтоно:
1. Асуултанд хариулах. Өмнөх ажил дээр хариуг ихэнх оюутнууд интернетээс олсон байсан тул энэ удаад хариултыг хамт өглөө(татаж авах холбоосыг нэмж оруулав: 3-р бүлэг, 4-р бүлэг, 6-р бүлэг, 7-р бүлэг. Эдгээр файлууд дотор асуулт болон хариултууд байгаа). Гол нь орчуулах явцад өөрсдөө ойлгож авах хэрэгтэй. Асуултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо, хариултаа зөв орчуулж ойлгосон бол 1 оноо өгнө.
2. Зураг тайлбарлах. Өөрт оногдсон зургийг болон уг зургийн тухай өгүүлсэн догол мөрийг олж орчуулна.
Зураг орчуулна гэдэг нь зураг дээр байгаа үгсийг ч монгол болгоно гэсэн үг юм.
Догол мөр гэдэг нь эхний мөр нь урдаа нэлээн их хоосон зайтай байх хэсэг текстийг хэлнэ. Дотроо "Figure ?.??" гэсэн үгтэй догол мөрийг орчуулна (?.?? гэдэг нь оногдсон зургийн дугаар). Зургаа зөв орчуулж, тайлбарлавал 1 оноо, догол мөрөнд нэг оноо өгнө.
Буруу хийсэн ажлыг засуулахаар буцаана. Иймд эртнээс үзүүлнэ үү.
Мэйл явуулаад өөрөө ирээгүй бол оноо өгөхгүй.
Вариант:
Arag
5 years ago
No comments:
Post a Comment