Monday, February 28, 2011

Бие даалтын ажил №2

Бие даалтын ажлаа эртхэн лабораторын багшдаа үзүүлж байхгүй бол эцсийн өдөр үзүүлээд буцаагдвал өгч амжихгүй болж магадгүйг анхааруулъя.

Thursday, February 24, 2011

Г. Нямсайхан багшийн лабораторын оюутнуудад

Г. Нямсайхан багшийн оронд Ж. Золжаргал багш орно. Иймд бие даалтуудаа үүнээс хойш zuzkaa5@yahoo.com хаяг руу явуулж байна уу. Уг хаягийг баруун талын баганын дээд талд нэмж оруулсан байгаа.
Өмнө нь Нямсайхан руу явуулсан мэйлүүдийг удахгүй дээрх хаяг руу явуулна.

Семестрийн хуваарь



Дээрх хуваариас бие даалт, лабораторийн ажил болон сорилын хугацааг харна уу. Энэ нь зөвхөн лекц орж буй багшийн хуваарь болно.

Wednesday, February 23, 2011

Бие даалт №2 - Жишээ

1-р хэсэг
2-р хэсэг

Уг жишээ нь англи хэл дээр хийгдсэн байгаа. Та бүхэн бие даалтаа эх хэл дээрээ хийж өгнө гэдгийг анхаарна уу.

Tuesday, February 22, 2011

Т. Золбоо багшийн мэйл хаягийг өөрчлөв

Т. Золбоо багшийн оюутнууд бие даалтаа zolboo_csms@yahoo.com хаяг руу явуулна уу.

Monday, February 21, 2011

Operating System Concepts 7th - [PDF татах]

Бие даалт 2 хийхэд ашиглах номыг pdf-ээр [ЭНД] дарж шууд татаж авна уу.

Sunday, February 20, 2011

Бие даалтын ажил №2

Уг бие даалтын ажил нь 2 хэсгээс тогтоно:

1. Асуултанд хариулах
2. Зураг тайлбарлах

Асуулт болон зургуудыг Operating System Concepts (7 дахь хэвлэл) номноос олж үзэж болно.

Бие даалтын ажил №2 нь уг номын эхний хоёр бүлгийг (chapter I, chapter II) хамрана.

Бүлэг бүрийн төгсгөлд асуултууд (Exercises) байгаа. Өөрт оногдсон асуултанд хариулахын тулд харгалзах бүлгээс холбогдох хэсгийг сайтар уншиж ойлгох хэрэгтэй.

Зургийг тайлбарлахын өмнө оногдсон зураг дээр байгаа текстүүдийг монгол хэл дээр болгоно. Зургийг тайлбарлахын тулд холбогдох хэсгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тайлбарыг лабораторын багш нар хамгаалах үед асууна.

Асуулт болон зургийн дугаарыг оюутны кодны сүүлийн гурван оронг ашиглан хүснэгтээс сонгож авна. Хүснэгтийг доороос үзнэ үү.

Хугацаа: 2 долоо хоног
Хэлбэр: Word програм дээр хийж цахим шуудангаар явуулна.


Friday, February 18, 2011

Бие даалт №1 - Жишээ

Энд дарж үзнэ үү. Хуулж болохгүй.

Tuesday, February 15, 2011

Бие даалтыг хийх тухай

Бие даалт №1-ийг, ер нь бусад бүх Бие даалтын ажлуудыг Монгол хэл дээр хийж явуулна.

Багш нарын хаяг

Бие даалтын ажлыг явуулах багш нарын цахим шуудангийн хаягийг баруун талын баганын дээд талд нэмлээ.

Friday, February 11, 2011

А.Жаргалсайхан - И-мэйл хаяг

А.Жаргалсайхан: Миний цагийн оюутнууд cs207@cdeq.mn гэсэн и-мэйл хаягаар(бие даалт, санал хүсэлт г.м) надтай холбогдоно уу.

Thursday, February 10, 2011

Бие даалтын ажил №1

Сайн байцгаана уу! Эрхэм хүндэт оюутнуудаа, Бие даалтын ажил №1 ийн зааврыг орууллаа. Хугацаа 2 долоо хоног.

Зааврыг эндээс үзнэ үү!

Амжилт хүсье!

Лабораторын ажил №2

Зааврыг эндээс үзнэ үү.